images

Монголбанкны дурсгалын зоос олон улсад шилдгээр шалгарав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-24


   Монгол улсын Төв банкнаас “Койн Инвест Траст” компанитай хамтран гаргасан “Nimravidae” нэрт дурсгалын зоос ОХУ-д болсон "PaleoCoins: Палеонтология на монетах 2024" тэмцээний “Шилдэг эртний зоос” төрөлд 50 зоостой өрсөлдөж шилдгээр шалгарлаа. Эртний амьтдыг дүрсэлсэн зоосноос шилдгийг шалгаруулах уг тэмцээнд Амьдралын хувьсал цувралын ес дэх франчайз түрүүлсэн нь энэ юм. “Nimravidae” зоосны дээр муурын овгийн устаж үгүй болсон зүйлийг дүрсэлсэн бөгөөд диаметр нь 38.61 мм, жин нь 31.1 грамм ажээ. Мөн цул мөнгийг алтаар бүрж хийсэн байна. Сонирхуулахад, Монголбанкны шонхор шувуу дүрсэлсэн алтан зоос АНУ-ын “Krause Publications” компаниас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг зоос шалгаруулах нэр дэвшүүлэлтэд өрсөлдөж байгаа билээ. “Монгол шонхор” дурсгалын зоос нь 33 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй. Энэ зоос ангилалдаа Австрали, Австри, Франц, Герман, Итали, Латви, ӨАБНУ, Швейцар, АНУ-ын Төв банкнаас гаргасан зоостой өрсөлдөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.